Гар чийдэн сонгохдоо люмен (Lumens)-ийг хэрхэн ойлгох вэ?

2026 оны 06 сарын 19

Гар чийдэн сонгохдоо люмен (Lumens)-ийг хэрхэн ойлгох вэ?

Люмен (lm) нь гэрлийн тод байдлыг илэрхийлдэг хэмжигдэхүүн юм. Люмен их байх тусам гэрэл илүү тод, хол тусна.

50–100 люмен: Өдөр тутмын энгийн хэрэглээ

  • Гэртээ цахилгаан тасарсан үед
  • Шүүгээ, агуулах харах
  • Нохой салхилуулах
  • Түлхүүр хайх

100–300 люмен: Аялал, кемпинг, ерөнхий гадаа хэрэглээ

  • Майхан барих
  • Шөнийн алхалт
  • Загасчлал
  • Автомашины жижиг засвар

300–600 люмен: Илүү хүчтэй гэрэлтүүлэг шаардсан нөхцөл

  • Хөдөө орон нутагт ашиглах
  • Том талбай гэрэлтүүлэх
  • Барилгын ажил, засвар үйлчилгээ
  • Автомашины засвар

600–1000 люмен: Мэргэжлийн болон хүнд нөхцөл

  • Уул уурхай
  • Эрэн хайх ажиллагаа
  • Хамгаалалт, аюулгүй байдал
  • Шөнийн ажил

1000–2000 люмен: Маш хүчтэй гэрэлтүүлэг

  • Том талбай гэрэлтүүлэх
  • Онцгой байдал
  • Аврах ажиллагаа
  • Үйлдвэрлэл, уурхай
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл