2026 оны 06 сарын 19

Зуны аялал, кемпинг, уулын алхалт, загасчлал зэрэг бусад үйл ажиллагаанд найдвартай гэрэлтүүлэг, эрчим хүчний туслах хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Аяллын үед гар утасны цэнэг дуусах, шөнө харанхуйд ажиллах, майхан дотор гэрэл хэрэг болох зэрэг олон нөхцөл үүсдэг. Ийм үед Energizer-ийн дараах бүтээгдэхүүнүүд таны аяллыг илүү аюулгүй, тав тухтай болгоно.
1. Energizer Rechargeable Large Lantern 1200 Lumens
Кемпийн талбай, майхан дотор болон хоол хийх хэсэг,байшинг өргөн хүрээнд гэрэлтүүлэх өндөр хүчин чадалтай дэнлүү. 1200 люменийн хүчтэй гэрэл нь шөнийн харанхуйд ч хангалттай гэрэлтүүлэг өгнө.
2. Energizer Power Bank & Storage Lantern
Кемпингийн үед хамгийн хэрэгтэй хоёр зүйл болох гэрэл болон цэнэгийг нэг төхөөрөмжид багтаасан. Гэрэлтүүлэг үүсгэхээс гадна гар утас болон бусад төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой.
3. Energizer Headlight 1000 Lumens (Hybrid)
Гараа чөлөөтэй ашиглах шаардлагатай үед хамгийн тохиромжтой. Шөнийн алхалт, майхан барих, хоол хийх, яааралтай эрэн сурвалжих ажиллагаа, шөнө дунд юм хайх зэрэг ажилд зориулсан хүчирхэг толгойн гэрэл.
4. Energizer Hybrid Solar Flashlight 600 Lumens
Нарны эрчим хүч болон USB, зайгаар ажиллах боломжтой тул олон хоногийн аялалд маш хэрэгтэй сонголт. Мөн повер банктай тул шаардлагатай үед утасаа цэнэглэх давуу талтай. Цахилгаангүй нөхцөлд найдвартай хэрэглээ.
5. Energizer 20,000mAh, 15W Output and Multi-Port Charging Power Bank
Утас, таблет, камер зэрэг төхөөрөмжүүдээ олон удаа нэг дор цэнэглэх өндөр багтаамжтай повер банк. Аяллын хамгийн хэрэгцээтэй төхөөрөмжүүдийн нэг.
6. Energizer auto metal light 500 lumens
Соронзон суурийн ачаар металл гадаргууд тогтоон гараа чөлөөтэй ашиглах боломжтой. Автомашины их бие болон бусад металл гадаргууд бэхлэн засвар үйлчилгээ, үзлэг шалгалтыг илүү тав тухтай хийгээрэй. Мөн онцгой нөхцөлд ашиглах цонх хагалагч болон суудлын бүс зүсэгчтэй тул аюулгүй байдлын найдвартай туслах хэрэгсэл болно.
7. 15W Magnetic Wireless Car Charger for Phones
Замд гарах бүрт таны утсыг найдвартай тогтоож, хурдан цэнэглэж өгнө. Хүчтэй соронзон тогтоц болон 15W утасгүй цэнэглэлтийн ачаар жолоодлогын турш тав тухтай, аюулгүй ашиглах боломжтой.
8. Energizer Touch Tech Keychain
Хэрэв та аялалдаа зориулж ямар нэгэн гэрэлтүүлгийн хэрэгсэл аваагүй бол түлхүүрийн оосор дээрээ зүүх авсаархан гэрэлтэй болохыг зөвлөж байна. Жижиг хэмжээтэй ч яаралтай үед хэрэг болохуйц тод гэрэлтүүлэгтэй бөгөөд гэрийн түлхүүр, машины түлхүүр, үүргэвч эсвэл цүнхэндээ авч явахад хялбар гэрэлтүүлэг.
9. Energizer Hard Case Pro Magnet Headlamp 400 Lumens
Уг толгойн гэрэл нь соронзон суурьтай тул металл гадаргууд тогтоон ашиглах боломжтойгоос гадна шаардлагатай үед гэрлийн хэсгийг салгаж, гар чийдэн хэлбэрээр дангаар нь ашиглах боломжтой бөгөөд энэ нь олон төрлийн нөхцөлд илүү уян хатан хэрэглээг бий болгодог. Ус болон доргилтын хамгаалалттай бат бөх Hard Case хийцтэй
10. Energizer Ultimate Lithium AA/AAA Batteries
Температурын эрс тэс нөхцөлд ч найдвартай ажилладаг, урт хугацааны хүчин чадалтай зай. GPS, камер, толгойн гэрэл зэрэг төхөөрөмжид хамгийн тохиромжтой сонголт.